Sie sind hier: Startseite Participants Prof. Dr. Ines Stolpe, Carsten Friede | Доктор, профессор Инес Штольпе, Карстен Фрийде

Prof. Dr. Ines Stolpe, Carsten Friede | Доктор, профессор Инес Штольпе, Карстен Фрийде

Translocal Civil Society Networks in Contemporary Mongolia

 

More than two decades after the end of socialism, contemporary Mongolian society is characterised by two processes, which can be broadly understood in terms of ‘nationalisation’ and ‘regionalisation’ and studied through a social phenomenon identified in the civil society: so-called nutgiin zövlöl.

Representing a vast range of diverse civil societal interests, these networks reveal what Mongolians consider to be relevant for social action as well as for the formation of identities in a global context. Acting as connectives between rural communities and urban elites (even those living abroad) they strengthen cultural and regional affiliations. Preliminary findings suggest that nutgiin zövlöl are a considerable development force in contemporary Mongolia. By using and adapting modern mobile and IT-based communication technologies they promote collaboration and help to cope with daily challenges of a highly dynamic society. Nutgiin zövlöl thus allow us, like a prism, to gain a deep understanding of the social dynamics and concepts that underpin current processes of transformation from the perspective of those who shape and propel them.

Research on post-socialism in Mongolia has so far neglected to systematically engage with social phenomena that occur below the level of political elites and beyond Western categories of civil society. We wish to fill this gap by focusing on the intersection between state and civil society, on IT-based communication of regional, national and trans-national networks, on Mongolian concepts of democracy, societal participation and development as well as on the impact of historical narratives and future visions on the present society.

Theoretically based on an interdisciplinary approach, the project aims at grasping social phenomena through the expertise developed in area studies, at contextualising them and thereby making them accessible for researchers from other disciplinary backgrounds, as well as at making an empirical contribution to theoretical discourses of broad interest across the social sciences and humanities.

 

 

Орчин үеийн монголын нутаг дамжсан иргэний нийгмийн сүлжээ

 

Социализмын төгсгөлөөс хойш хоёр арван өнгөрсний дараах монголын нийгэмд “үндсэрхэх” болон “нутгархах” гэсэн хоёр үзэгдэл онцгой их газар авчээ. Үүн дотроо нийгмийн үзэгдэл үйл явцад нилээд нөлөө үзүүлэх болсон “нутгархах” үзэгдэл буюу “нутгийн зөвлөл”-ийг иргэний нийгэм дэх социал үзэгдэл болох талаас нь судалж байна.

Өөр хоорондоо ялгаатай, асар өргөн цар хүрээтэй нийтийн ашиг сонирхлыг илэрхийлж байгаа эдгээр иргэний нийгмийн сүлжээг монголчууд ерөнхий утгаар нь нийгмийн үйлдлийн хэлбэр болон онцлогийг илэрхийлэгч гэж үздэг. Хөдөөгийнхөн ба хотын элитүүдийн (мөн хилийн чанадад амьдарч буй нутгийнхан) хоорондох холбоо нь орон нутгийн болон соёлын нэгдмэл байдлыг хүчирхэгжүүлж байна. Судалгааны анхны үр дүнгүүд “нутгийн зөвлөл” нь орчин үеийн нийгмийн хөдөлгөгч хүчин болж байгааг харуулсан ба хөдөлгөөнт болон мэдээллийн технологид суурилсан харилцаа холбоо нь хамтын ажиллагааг дэмжиж, хурдацтай хөгжиж буй нийгэмд тулгарах өдөр тутмын сорилтуудыг даван туулахад ихээхэн нэмэр болж байгаа юм. Нутгийн зөвлөл бидэнд нийгмийн хөгжлийг ойлгох, шилжилтийн үеийн үйл явцад чиг болж буй үндсэн зарчмуудыг хадгалах, түүнд тулгуурлан хөгжлийн дүр зургийг харах боломж олгож байна.

Пост социализмын үе дэх монголын нийгмийн судалгаа нь иргэний нийгмийн барууны ангилал, улс төрийн элит, нийгмийн үзэгдлийг судлах системлэг хандлагаас аль хэдийн хол хаягджээ. Бид энэхүү хоосон орон зайг улс болон иргэний нийгэм хоорондын харилцан үйлдэл, бүс нутгийн, үндэсний болон улс хоорондын сүлжээн дэх мэдээллийн технологид суурилсан харилцаа, өнөөгийн нийгэм дэх монголчуудын ардчиллын зарчим, нийгмийн оролцоо ба хөгжлийн түүхэн хандлагын нөлөөлөл ба алсын хараанд төвлөрөх замаар нөхөхийг хүсч байна.

Энэхүү төсөл нь онолд суурилсан салбар дундын хандлагын үүднээс авч үзвэл нийгмийн үзэгдлийг орон судлалын мэргэжилтнүүдийн хөгжүүлсэн аргаар танин мэдэх, орчин нөхцөлтэй нь холбон тайлбарлах, бусад салбарын судлаачдад ашиглах боломж бүрдүүлэх, нийгэм, хүмүүнлэгийн салбарын онолын хэлэлцүүлэгт бодит хувь нэмэр оруулах өргөн цар хүрээ бүхий зорилгыг агуулж байна.
 

Artikelaktionen