Sie sind hier: Startseite Participants Prof. Dr. Karénina Kollmar-Paulenz | Доктор, профессор Каренина Коллмар-Пауленц

Prof. Dr. Karénina Kollmar-Paulenz | Доктор, профессор Каренина Коллмар-Пауленц

Travelling ideas, travelling people: Lay pilgrimage to monastic sites in Mongolia – past and present

 

Pilgrimage is one of the most important lay religious practices in Tibet and Mongolia. Research on Mongolian pilgrimage so far concentrated on transnational pilgrimage sites like Wutaishan (Charleux 2011, 2015) in China or Lhasa in Tibet. So far, lay pilgrimage to local and regional monasteries in Mongolia proper has not been studied systematically. In view of "the mania that possesses the Mongols for making pilgrimages", as the Scotish missionary James Gilmour has noted in 1883, this is a serious research gap. The recent „mobilities turn“ (Urry 2007) in the Humanities and Social Sciences allows for a theoretical approach that positions movement and how it is related to place‐bound immobile infrastructures in the centre of a study of Mongolian pilgrimage. The project aims to study pilgrimage in Mongolia diachronically, from the early 17th century up to the 21st century. For the historical perspectives, it draws on a variety of Mongolian and Tibetan sources, and also includes travel accounts of European ethnographers of the 19th and early 20th centuries. The study of contemporary pilgrimage in Mongolia includes grey literature and field data (participant observation and qualitative interviews). Moreover, contemporary perspectives include the interface between religion and tourism, as in the contemporary global world pilgrimage and tourism are increasingly entangled (Stausberg 2011; Coleman/Eade 2004).

Treating mobility as an integral part of society and focusing on understudied issues in pilgrimage studies, the project ties in with other projects of the research cluster. On the one hand it shows how pilgrimage as spatial mobile practice is defined by differences in economic or social capital, thus contributing to broader issues of social mobility, while on the other hand it considers pilgrimage in terms of cultural representations, like the movement of knowledge and ideas.

 

 

Аялахуйн үзэл санаа, аялагч хүмүүс: Монгол дахь сүм хийдийн эргэл мөргөл өнгөрсөн ба одоо үе

 

Монгол ба Түвдийн хувьд эргэл мөргөл хийх нь шашны зан үйлийн томоохон илрэл болно. Монголчуудын эргэл мөргөлийн судалгаа нь Түвдийн Лхас юмуу Хятадын Утайд хийдэг улс дамжсан эргэл мөргөлийн тухай ойлголтоос хол хөндий зүйл байдаг (Charleux 2011, 2015). Түүнчлэн орон нутгийн болон бүс нутгийн сүм хийд дэх эргэл мөргөлийн тухай системтэй судалгаа хараахан алга байна. “Монголчуудыг эргэл мөргөл хийх донтой” гэж Шотландын шашин номлогч Жеймс Гильмор 1883 онд тэмдэглэсэнээс хойш энд судалгааны томоохон сул орон зай байсаар байв. Саяхан нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухаанд хүлээн зөвшөөрөгдсөн “хөдөлгөөнт байдлын эргэлт” (Urry 2007) хэмээх онолын хандлага нь хөдөлгөөний тухай байр суурийг тодорхой болгож байгаа ба тогтонги дэд бүтцийн дунд монголын эргэл мөргөлийн тухай судалгаа холбогдож байгааг гаргаж ирсэн байна. Энэхүү төсөл нь монгол дахь 17-р зууны эхэн үеэс 21-р зууныг хүртэл хугацааны эргэл мөргөлийн асуудлыг хоёр өөр өнцгөөс судлахыг зорьж байна. Түүхэн хандлагын үүднээс авч үзвэл монгол түвдийн эх үүсвэрүүд ялгаатай мэдээллийг гаргаж тавьдаг ба үүнд 19-р зуун ба 20-р зууны эхээр аялаж байсан Европын угсаатны зүйчдийн хувь нэмэр ч байгаа билээ. Орчин үеийн монголын эргэл мөргөлийн тухай судалгаа нь саарал уран зохиол, биечлэн дагах буюу оролцон ажиглах, чанарын ярилцлага зэрэг талбарын мэдээнд тулгуурлан хийгдэх юм. Түүнчлэн шашин ба аялал жуулчлалын харилцан хамаарал, сүүлийн үеийн дэлхий нийтийн эргэл мөргөл ба аялал жуулчлалын нарийн орооцолдооныг судлах орчин үеийн чиг хандлага энд багтана. (Stausberg 2011; Coleman/Eade 2004).

Хөдөлгөөнт байдал нь нийгмийн нэгдмэл байдлын нэг хэсэг болохыг илрүүлэх, эргэл мөргөл бага судлагдсан байгаа зэрэг нь энэ судалгааг кластерийн бусад судалгаатай уялдаа холбоотой болгож өгөх юм. Нөгөө талаас эргэл мөргөл хэрхэн орон зайн хөдөлгөөнт байдлын хэсэг болж байгаа ч эдийн засгийн ба нийгмийн өв хөрөнгийн хувьд өөр утга агуулж байгааг харуулах, нийгмийн хөдөлгөөнт байдлыг бий болгож буй асуудал нь нөгөө утгаараа соёлын илэрхийлэл, үзэл санаа ба мэдлэгийн хөдөлгөөн болж байгааг судлах нь судалгааны үндсэн хүрээ болно.
 

Artikelaktionen